Нойрны тухай эргэцүүлэхүй.
- Нүүр хуудас
- Блог
- Нойрны тухай эргэцүүлэхүй.
Сайн нойр ямар ч эмнээс хүчтэй.
Заримдаа толгой өвдөөд, ядраад, магадгүй сэтгэл санаагаар унасан үед ч ямар нэг эм, тарианаас урьтан зүгээр л хөнжилдөө ороод, тухтай зөөлөн дэрээ дэрлээд хэсэг дуг хийгээд босход хамаг биеийн эд эс тань сэргээд, өмнөх гутрал гуниг, өвдөлт бүгд намжиж замхарсан байх үе цөөнгүй.
Тэгвэл чухам Нойр гэж юу вэ?
Нойр бол таны бие махбодийн ажиллах чадамжийг тасралтгүй хангаж байдаг өвөрмөц хамгаалагч юм.
2016 онд АНУ-д хийгдсэн нойртой холбоотой судалгааны материалуудад хүн хэдий хугацаанд унтаж буй нь биеийн жин, өсөлт, цусан дахь сахарын задрал гэх мэт олон зүйлсэд шууд нөлөөлж эргээд энэ нь үхэх магадлалтай холбогдож буй тухай харуулсан сонирхолтой дүгнэлт гарсан байдаг.
Товчхондоо, хүний бие нь 30 их наяд эсээс бүрддэг буюу хүн бол олон эст махбодь байдаг. Харин нойрсох процесс хангалттай хэмжээнд байснаар тэр олон эсүүдийн амьдрах үйл ажиллагааны энерги хангагдаж, биеийн биохимийн процесс хэвийн байдлаа хадгалж чаддаг байна.
Эсрэгээрээ нойрны хэмнэл алдагдаж, нойр дутуу авч байвал эрхтэн системийн үйл ажиллагаа алдагдаж, устаж эхэлдэг болохыг харуулсан байдаг. Цаашлаад биеийн эд эсүүд энергийн дутагдалд орж, биеэр хорт нэгдлүүд тарж эхэлдэг байна.
Иймд хэрэв та өвчин эмгэггүй, эрч хүчтэй амьдрахыг хүсдэг л бол нойрсох процессдоо санаа тавьж байх хэрэгтэй гэсэн үг. Чанартай сайн нойр бол хэний ч хувьд одоогийн болоод ирээдүйн амьдралынх нь чанарт салшгүй нөлөөтэй чухал процесс билээ.