Ахмад настан ба эрүүл амьдрал
- Нүүр хуудас
- Мэдээ мэдээлэл
- Ахмад настан ба эрүүл амьдрал
Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд хурдацтай өөрчлөгдөж байгаа цаг агаарын нөлөө намар, хаврын улирлын ялгаа нь хүний амьдралын хэв маяг, насжилт, энергид ихээр нөлөөлж байна.
Цаг агаарын өөрчлөлтөө дагаад намар хаврын улиралд хүний биеийн дархлаа унах, мэдрэлийн гаралтай өвчлөлд өртөх, амин дэм эрдэс бодисын дутагдалд орох зэрэг шинж тэмдгүүд давамгайлдаг ба уламжлалт болон байгалийн эмчилгээг хослуулан эмчлүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаг байх зайлшгүй шаардлагатай.
Нас ахих үед хүний биед бодисын солилцооны үйл явцын эрч хүч буурч, эд эсийн исэлдэлтийн урвал удааширч, шим тэжээлийг бүрэлдэхүүн хэсгүүдэд задалж, шингээх чадвар удааширдаг. Үүний үр дүнд бие нь бага энерги зарцуулж өндөр настнуудын хөдөлгөөн удаашралтай болдог. 60-аас дээш насны хүмүүсийн эрчим хүчний хэрэгцээ залуучуудынхаас бага, 2200-2650 килокалори байдаг байна.
Иймд ахмад настнууд чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх, тогтмол шинжилгээ өгөх, өөрт тохирсон эмчилгээ, сувилгаа хийлгэж, эрүүл мэнддээ анхаарах нь чухал юм. Өөрийнхөө туршлага, чадварыг бусадтай хуваалцаж, дасгал хөдөлгөөн, биеийн тамир зэрэг идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлээрэй.
Та эмчилгээ сувилгаа хийлгэж, тухтай амрах газар хайж байгаа бол Хан Хужирт амралт, рашаан сувиллыг сонгоорой. Хужиртын рашаан, шавар нь онцгой эрдэс бодис бүхий нөөц дээр тулгуурладаг. Халуун рашаан, шавар, физик эмчилгээ, уламжлалт эмчилгээ, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоог үзүүлдэг. Мөн үйлчлүүлэгчийн сонголтоор хийлгэж болох зүү, төөнүүр, бүтэн болон хэсэгчилсэн бариа, бумба иллэг, хордлого тайлах зэрэг үйлчилгээнүүдтэй.
Үүнээс гадна wellness багц, нойргүйдлийн эмчилгээний багц, ковидын дараах сэргээн засах эмчилгээний багцуудын сонголттой. Ахмадын баярт зориулсан урамшуулал (Багцын 20%)
Хужиртын шавар эмчилгээ юунд сайн бэ?
Хужиртын шавар эмчилгээ нь тулгуур эдийн эмгэг, мэдрэлийн гаралтай эмгэг, эмэгтэйчүүдийн архаг үрэвсэлт өвчин, арьс харшлын эмгэг гэх мэт өвчлөлийг анагаахад тустай.
Хужиртын шавар эмчилгээний давуу тал:
- амин дэмээр тэтгэх
- эрдэс бодисоор хангах
- бодисын солилцоог эрчимжүүлэх
- эрхтэн системийн хэвийн үйл ажиллагааг хангах
- дутагдаж буй микро элементийг нөхөх
Танд нас ахих үед хүний биед гарах өөрчлөлтүүдээс сонирхуулахад:
- Хүний идэвхтэй үйл ажиллагаа, бодисын солилцооны эрч хүч сулрах
- Нойр, хөдөлгөөний идэвх буурах
- Хоол идэх дуршил муудах
- Шүд бүрэн биш буюу хиймэл шүдтэй байдаг тул хоолны шингэцэд сөргөөр нөлөөлөх
- Идэх хоол ундааны нэр төрөл хязгаарлагдмал болдгоос шалтгаалж физиологийн хоногийн хэрэгцээгээ ч бүрэн хангаж чаддаггүй
- Шим тэжээлийн дутагдал, доройтлоос үүдсэн үе мөч, чихрийн шижин, зүрх судасны болон хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой архаг өвчин эмгэгт автах нь түгээмэл байдаг.
Бид ертөнцийн нэг хэсэг Ертөнц бидний нэг хэсэг