Та ядаргаанд орсон юм биш биз?


       Хүн бүр л хэзээ нэгэн цагт ядарч сульдах эсвэл эрч хүчгүй байх үетэй тулгарсан байдаг. Харин шалтгаан нь янз бүр байж болно. Жишээлбэл, завгүй өдөр эсвэл бүтэн нойргүй шөнийг өнгөрөөх гэх мэт. Ердийн тохиолдолд сайн унтаж амрах эсвэл ажил, амралтын хэвийн хэмнэлийг сэргээхэд эрч хүч эргэн сэргэх боломжтой байж болно.

Гэвч тэр мэдрэмжүүд арилахгүй цаашид үргэлжилсээр байвал юунд хүрэх вэ?

Ядаргаа гэж юу вэ?

        “Бие махбодь болон оюун санааны хэт ачаалал, эсвэл өвчний улмаас үүсэх таагүй байдлаас болж бие махбодийн чадвар буурсан байдлыг ядаргаа гэнэ” хэмээжээ. Товчхондоо бол “үүнээс илүү ажил, хөдөлгөөн хийвэл биед аюул учирна“ хэмээн биеэс өгч буй дохио гэж ойлгож болох юм.

        Ядаргаа нь ихэвчлэн ажил мэргэжлийн ачаалал, сэтгэл санааны хямрал, нас жил, цаг улирал зэргийг дагалдан үүсдэг ба архагшин хүндэрч болдог.

Ядаргааны шинж тэмдэгүүд

      Ядаргаа нь янз бүрийн шинж тэмдгээр илэрч болох ч ядаргаатай эсэхээ мэдэхэд тань туслах дараах шинж тэмдэгүүд түгээмэл байдаг. Үүнд:

  •     1.   Бие сульдаж, тамирдах
  •     2.   Гарын алга, хөлийн тавхай сэрүү татах буюу хөлрөмтгий болох
  •     3.   Үс гэзэг унаж, хуйх хөндүүр орох
  •     4.   Ханиад, харшил зэрэг өвчлөлд амархан өртөмтгий болж, эдгэрэлт удааширах
  •     5.   Маш бага ачаалал хийсэн ч амархан ядрах
  •     6.   Ажлын бүтээмж суларч, буурах
  •     7.   Унтаад сэрхэд амарсан шинжгүй, нойр дутуу мэт, бие хүндэрсэн мэдрэмжтэй босох
  •     8.   Нойр сэргэг, зүүд олширох
  •     9.   Өдрийн турш нойрмоглох
  •    10.   Хүзүү шил, бие хөших, толгой өвдөх
  •    11.   Уурламтгай, бухимдуу болох
  •    12.   Хууч өвчин хялбархан дахин сэдрэх, эмчилгээ авах нь удаашрах
  •    13.   Цовоо байдал алдагдах
  •    14.   Төвлөрөл, анхаарал дутмаг байх
  •    15.   Мартамхай болж ой санамж муудах
  •    16.   Залхуурах буюу, ажлын эрч хүч суларч мэдэгдэх гэх мэтчилэн олон талаар хүн бүхэнд ядаргааны их бага шинж тэмдэг илэрдэг.

      Шинж тэмдэгүүд богино хугацаанд хөнгөн хэлбэрээр илэрч байвал идээ ундаагаа шимжүүлэн, нар салхинд гарч, ажил амралтаа тохируулах зэргээр илааршуулж болно.

       Харин үргэлжлэх хугацаа нь урт, давтамж нь ойр байвал таны ядаргаа архагшиж байж мэдэх ба архаг ядаргаа нь бие махбод эрхтэн системийн үйл ажиллагаанд нөлөөлөн, хямруулж эхэлдэг бөгөөд цаашлаад ядаргааны хам шинж "өвчин" болдог тул мэргэжлийн үйлчилгээг сонгон, ядаргааг сайтар тайлах нь зүйтэй юм.



Захиалга, мэдээллийн утас: 7718-8888.

#ЯДАРМААРГҮЙ_БАЙНА!

Нүүр хуудас

Холбоо барих +976 7718 8888