ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ

Нэг. Ерөнхий зүйл

  • Энэхүү гэрээний зорилго нь “Хан хужирт” амралт, рашаан сувиллын цогцолбор нь /цаашид үйлчилгээ үзүүлэгч “Цогцолбор” гэх/ амрагч, сувилуулагчид үйлчилгээ үзүүлэх, Амрагч, сувилуулагч нь /цаашид үйлчлүүлэгч гэх/ зочид буудал, рашаан сувиллын үйлчилгээ авах түүнтэй холбоотой үүсэх эрх зүйн харилцаа, төлбөр тооцоо төлөлт, буцаалт, мэдээлэл авах, худалдан авалт хийхтэй холбоотойгоор үүсэх харилцааг зохицуулна.
  • Хэрвээ гэрээг цахим хэлбэрээр байгуулж байгаа бол гэрээний нөхцлийн доор байгаа “Би үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч байна” хэмээн сонгосноор уг гэрээг уншиж танилцан, хүлээн зөвшөөрч байгуулагдсанд тооцно.

Хоёр. Үйлчилгээний нөхцөл

  • Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчлүүлэгчийн өгсөн захиалгыг дагуу үйлчилгээг цогцолборын дотоод журамд заасаны дагуу үзүүлнэ.
  • Үйлчлүүлэгчийн захиалгыг урьдчилан бүртгэх ба үйлчлүүлэгчийг ирэхэд шаардлагатай бичиг баримтыг үндэслэн үйлчилгээг хугацаа алдалгүй үйчилгээ үзүүлнэ.
  • Үйлчлүүлэгч тухай өдрийн 14:00 цагаас хойш өрөөг хүлээн авах боломжтой ба захиалсан өрөөг дараа өдрийн 12:00 цаг хүртэл хадгална.
  • Захиалга өгсөн Үйлчлүүлэгч захиалгаа баталгаажуулан үнийн дүнгийн 50% - аас багагүй хэмжээний төлбөрийг үйлчилгээ үзүүлэгчийн заасан дансанд тушаана.
  • Захиалга цуцлах, буцаах тохиолдол энэхүү гэрээний 5 – д заасны дагуу захиалгыг цуцлах буюу төлбөр тооцооны буцаалт хийнэ.
  • Цогцолборт байрлах үйлчлүүлэгчийн бичиг баримтыг барьцаа болгон авч түлхүүрийг хүлээлгэн өгөх ба үйлчлүүлэгч үйлчилгээний төлбөр тооцоог дуусгавар болгон түлхүүрээ хүлээлгэн өгсөнөөр бичиг баримтыг үйлчлүүлэгчид хүлээлгэн өгнө.
  • Үйлчлүүлэгч цогцолборын санал болгосон үйлчилгээнээс сонгохоос гадна нэмэлт үйлчилгээ авсан үйлчлүүлэгч бэлэн мөнгө, бүх төрлийн карт, өрөөний дугаар дээрээ бүртгүүлэн өрөө хүлээлгэн өгөөд төлөх төлбөрийн нөхцлүүдээс сонгон төлбөрийг чирэгдэлгүй төлөх боломжоор хангана.
  • Үйлчлүүлэгч өөрийн санал гомдлыг бичгээр, цахимаар, call center – ийн 7718 – 8888 дугаарт бүртгүүлэх боломжоор хангаж өгнө.
  • Цогцолборын үйлчилгээний журмыг танилцуулан үйлчилгээг үзүүлнэ.

Гурав. Үйлчлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

3.1. Үйлчлүүлэгч захиалгаа утсаар, цахимаар, Улаанбаатар хотод байрлах төв оффист биечлэн очиж өгөх боломжуудаас сонгон захиалга өгөх боломжтой.

3.2. Үйлчлүүлэгч цогцолборын үйлчилгээний төрөл, багц, үнийн саналаас сонгон захиалга өгөхдөө энэхүү “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” – г байгуулна.

3.3. Үйлчлүүлэгч үйлчилгээний нөхцөлтэй танилцаж сонголтоо баталгаажуулан цогцолборын журмын дагуу урьдчилгаа төлбөрийг дансанд байршуулснаар захиалга хүчин төгөлдөр болно.

3.4. Үйлчлүүлэгч нь цогцолборын үйлчилгээний журам, Эмчийн үзлэг, зөвлөгөө, Эмчилгээний заавар дээр заагдсан эмчилгээг хийлгэх, “Эрүүл мэндийн тухай хууль”, “Хан Хужирт” амралт, рашаан сувиллын эмчилгээний албаны журмыг дагах үүрэгтэй.

3.5. Үйлчлүүлэгч эмчийн зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ үзүүлэхийг шаардсан, эмчилгээний зааврыг зөрчсөнөөс өөрийн биед хүндрэл учруулсан, гаднаас дур мэдэн эм тариа, эмчид мэдэгдэхгүйгээр өөр төрлийн эмчилгээг оруулсан, эмчилгээнд сөрөг үр дүн үзүүлэх үйлдлүүдийг хийсэн тохиолдолд эмчилгээг зогсоох, эмчилгээ хийхээс /үйлчилгээ үзүүлхээс/ татгалзах бүрэн эрхтэй ба үйлчилгээний төлбөрийг буцаан олгохгүй.

3.6. Цогцолбор нь үйлчлүүлэгчийн захиалгын дагуу үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх нөхцлөөр бүрэн хангаж байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалахгүйгээр үйлчилгээнд доголдол үүссэн бол яаралтай шийдвэрлэх, холбогдох арга хэмжээг түргэн шуурхай авч, үйлчлүүлэгчидэд танилцуулан үйлчилнэ.

3.7. Үйлчилгээ үзүүлэгч нь эрүүл мэндийн байгууллагын статусаар үйл ажиллагаа явуулдаг тул цогцолборт тэжээвэр амьтан нэвтрүүлэхгүй.

Дөрөв. Хөнгөлөлтийн эрхээр үйлчилгээ үзүүлэх

4.1. Хөнгөлөлтийн эрх болон тусгай эрхээр /ваучер/ үйлчилгээ захиалагч, үйлчлүүлэгчид энэхүү гэрээг байгуулна.

4.2. Ваучераар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч тухайн ваучерт заасан үйлчилгээг зохих хуваарийн дагуу авах ба нэмэлтээр авсан болон төлбөрийн зөрүү үүсвэл үйлчилгээнүүдийн төлбөрийг энэхүү гэрээний 2.7 заасны дагуу гүйцэтгэнэ.

Тав. Төлбөр тооцоо, буцаалт

5.1. Урьдчилгаа төлбөрийг дараах байдлаар буцаан олгоно.

5.2.1. Амрах хугацаанаас 1 – 3 хоногийн өмнө захиалга цуцлах боломжгүй бөгөөд урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй. /Жич: Дараагийн үйлчлүүлэгчийн захиалгыг авалгүй хадгалсан тул/

5.2.2. Амрах хугацаанаас 4 – 7 хоногийн өмнө захиалга цуцлах тохиолдолд нийт төлсөн үнийн дүнгийн 30%;

5.2.3. Амрах хугацаанаас 8 – 14 хоногийн өмнө захиалга цуцлах тохиолдолд нийт төлсөн үнийн дүнгийн 20%;

5.2.4. Амрах хугацаанаас 15 ба түүнээс дээш хоногийн өмнө захиалга цуцлах тохиолдолд нийт төлбөрийг үйлчлүүлэгчид буцаан олгоно.

5.2.5. Гадны болон давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан захиалга цуцлагдах нөхцөл байдал үүссэн тохиолдолд урьдчилгаа төлбөрийг 100 хувь буцаан олгоно.

5.2.6. Төлбөрийн буцаан олголтыг захиалга цуцлах хүсэлтийг үндэслэн хүсэлтийг хүлээж авсанаас хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрлэн долоо хоног бүрийн мягмар гарагт хүсэлт дээрх дансанд шилжүүлнэ.

Зургаа. Хариуцлага

6.1. Үйлчлүүлэгч нь энэхүү гэрээний заалтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран баталгаажуулснаар хүчин төгөлдөр хуулийн хүрээнд эрх тэгш үйлчилнэ.

6.2. Үйлчлүүлэгч төлбөрийн данс андуурах, цогцолборын үйлчилгээний журамтай танилцахгүйгээр өөрийн сонголтыг хийсэн, андуурал гаргасан тохиолдолд байгууллага хариуцлага хүлээхгүй болно.

6.3. Байгууллагын харилцаанаас үүсэн гарсан алдаа дутагдлыг засаж залруулах үйлчилгээг бүрэн үзүүлэх, саналыг үндэслэн үйлчилэх нөхцлөөр бүрэн хангана.

6.4. Үйлчлүүлэгчийн авсан үйлчилгээтэй холбоотой нууцыг задруулахгүй байх үүргийг байгууллага бүрэн хүлээнэ.

6.5. Үйлчлүүлэгч үйлчлүүлэх хугацаандаа архидан согтуурах, мансууруулах төрлийн бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, тариа хэрэглэх, бусдыг үл хүндлэн танхайрах үйлдлүүдийг гаргавал тухайн захиалагч, үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.

6.7. Үйлчлүүлэгч үйлчлүүлэх хугацаандаа архидан согтуурах, мансууруулах төрлийн бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, тариа хэрэглэх, бусдыг үл хүндлэн танхайрах үйлдлүүдийн улмаас байгууллагад учруулсан хохирлыг цогцолборын дотоод журманд зааснаар нөхөн төлүүлэх, захиалга алдагдуулсан хэмээн үзэж урьдчилан төлсөн төлбөрийг 100 хувь тооцож байгууллагын орлого болгоно.

6.8. Үйлчлүүлэгч өрөөнд утаат тамхи татахгүй ба заасан цэгт тамхи татахыг зөвшөөрнө. Хэрвээ өрөөнд болон хориглосон хэсгүүдэд тамхи татах үйлдэл бүртгэгдвэл зөрчлийн тухай хуулиар заагдсан арга хэмжээг авах болно.

Долоо. Бусад заалт

7.1. Энэхүү гэрээ нь Монгол улсын хууль тогтоомжийг үндэслэн хийгдсэн бөгөөд түүний дагуу зохицуулагдана. Хуульд өөрөөр заагаагүй бол гэрээний заалтыг нэн тэргүүнд баримтална.

7.2. Гэрээний үүргийн биелэлтийн явцад гарах маргааныг талууд харилцан хэлэлцээр хийх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.

Нүүр хуудас

Холбоо барих +976 7718 8888