"Нойрыг унтаж барахгүй 
Нойрыг сэрж барахгүй 
Нойрсох процесс эрүүл байх үед л та түүний эзэн байх болно" 


              Нойр бол өдөр тутам бидний оюун санаа, бие махбодыг тэнхрүүлж байдаг хамгийн чухал хэрэгцээ юм. Нойрны хэрэгцээ хувь хүн бүрт янз бүр байдаг. Зарим хүмүүс 4-5 цаг унтахад нойр ханадаг бол нөгөө хэсэг хүмүүс 9-10 цаг унтаж байж амарсан болдог. Гэхдээ насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 7-8 цаг тогтмол унтаж байх нь эрүүл мэндэд нэн тустай юм. 

              Нойрсох хэрэгцээг хангахгүй бол нойрны хямрал үүснэ. Орчин үед насанд хүрсэн дөрвөн хүн тутмын нэг нь нойрны ямар нэгэн хямралтай байгааг эрдэмтдийн судалгааны материалууд нотолсоор байгаа юм.

              Нойрны хямрал гэдэг нь нойргүйдлээс гадна:

  •              -   хэт нойртол, 
  •              -   нойрны үед амьсгал тасалдах, 
  •              -   нойрондоо явах, ярих, 
  •              -   шүд хавирах, 
  •              -   нойрны айдас, 
  •              -   нойрны үед булчин татвалзах, 
  •              -   өдрийн цагаар дийлдэхгүй нойр хүрч ямар ч нөхцөлд гэнэт унтах гэх мэт 80 гаруй төрлийн нойрны үеийн хам шинж, эмгэгүүдээр илэрч байна.

              Бид тулгарч буй эдгээр асуудлыг нимгэлэх зорилгоор нойргүйдлийн эмчилгээний багц үйлчилгээг санал болгож байгаа билээ. 

                                                                   

                                                                                    Нойргүйдлийн эмчилгээний багцын мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Нүүр хуудас

Холбоо барих +976 7718 8888