Нойр тань хүрэхгүй бол хувь тавилан гэж эвлэрхээсээ урьтан бие махбодоо амралтын байдал руу шилжихэд та өөртөө тусалж болно гэдгийг сануулахдаа таатай байна.

        Бэлэн бол эхэлцгээе.


1.   Ходоод тань хоолыг боловсруулах хязгаартай тул унтах цагаа дөхүүлж хооллох болон шингэн зүйл уухгүй байх

Эс бөгөөс энэ нь таны бие амрах горим руугаа шилжихэд ихээхэн хүндрэл учруулдаг ба бие тань тухгүй байвал унтаж чадахгүй байх нь ойлгомжтой хэрэг юм шүү. Наанадаж унтахаас гурван цагийн өмнө хоол, уух зүйлийн хэрэглээг дуусгах хэрэгтэй.

2.   Унтлагын өрөөний гэрлээ зөв сонгох

Цагаан өдрийн гэрэлтэйгээр оройг үргэлжлүүлж болохгүй. Лед гэрэл мөн адил.

Харин азот гел агуулсан ердийн шар гэрэл, тэр дундаа гэрэлний хүч дээд талдаа 40 вольт байвал танд ихээхэн тус хүргэнэ гэдгийг санаж өрөөнийхөө гэрлэнд санаа тавина уу.

3.   Гар утасныхаа гэрлэнд санаа тавих

Аль болох унтхаасаа 1 цагийн өмнө гар утсаа өөрөөсөө хол тавих дадал эхлүүлвэл сайн. Унтахаасаа өмнө утас аль болох оролдохгүй байх хэрэгтэй.

Түүнчлэн дэрний хажууд эсвэл толгой, бие ер нь өөртэйгөө ойр утас тавьж унтах хэрэггүй. Учир нь ямар ч үнэтэй гар утас байсан ялгаагүй бүгд унтраалттай байхдаа ч өөрөөсөө долгион цацруулж байдаг.

Тэр долгион харин таныг унтуулахгүй байхад маш их нөлөөтэй.

Тайлбарлавал, утасны долгион, гэрлүүд нь:

  1. Тархины гүн рүү нэвтэрч
  2. Мэдрэлийн эсийг сэргээж
  3. Нойр хүрэх үед илэрдэг мелатонин дааврын нийлэгжилтэнд нөлөөлж
  4. Гүн нойрсох процессыг саатуулж байдаг.

Хэдий унтаж чадсан байлаа ч тавгүй зүүд зүүдлэхэд хүргэх шалтгаануудын нэг бас болдог юм шүү.

4.   Унтахад туслах ая сонсох

Салхины чимээ, далайн давлагаа зэрэг чимээ нь гүн нойрсох үеийн долгионтой тус төстэй байдаг гэж үздэг тул энэ нь таныг илүү сайн унтаж амрахад тус болж мэдэх юм.

5.   40-42 градусын халуун устай банн-д орох

Ингэснээр захын ратерийн судас тэлж, биеийг хүчилтөрөгчөөр хангаж өгдөг ба улмаар бие амарч тайвширдаг байна.

6.   Тогтмол цагт унтах

Юуны түрүүнд та нойрсох чадвараа алдаагүй харин нойрсох зуршлаа алдсан гэдгээ ойлгох хэрэгтэй. Иймд хамгийн энгийнээр орой бүр тогтсон цагт унтаж сурах нь болзолт рефлексд шилжин, зуршил бий болгож буй хэрэг бөгөөд тогтмол үргэлжлүүлбэл нойрны зохист хэмнэлийг эргэн олох боломжтой.


    Энэ мэт олон аргууд байж болох ба туршиж үзээд, 

    бие махбодио амарч нойрсоход та өөртөө тусалдаг байгаарай. 

    Нүүр хуудас

    Холбоо барих +976 7718 8888