Хичнээн олон цаг орноосоо босохгүй унтсан ч эргээд л амархан ядарч, 

нойр хүрээд байх үед яах вэ?


           Хүмүүс бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг. Гэхдээ энэ нь ямар нэг илүү маяг бус харин зайлшгүй чухал зүйл байдаг. Нэг шөнө нойргүй хоноход л бие суларч, царай зүс таатай биш болж ирэх ба хэдэн шөнө дараалан нойргүй явбал яг хүнд өвчтэй хүн шиг л болж ирнэ. 

           Гэвч ихэнх хүмүүс огт унтахгүй байвал нойргүйдээд байна гэж ойлгодог ба эсрэгээрээ хэт их унтах буюу хангалттай хугацаанд амарсан ч сэрээд төд удалгүй буцаад л нойр хүрээд, сульдаж ядраад байх нь мөн адил нойргүйдлийн эмгэг илэрч буйн шинж байдаг.

Нойрсох процесс

         Нойр нь өөрийн гэсэн тодорхой үе шат буюу бүхэл бүтэн процесс байдгийг энэ талаарх хийгдсэн судалгаануудаар тайлбарласан жишээ цөөнгүй байх болсон. Тухайлбал, бидний нойр нэг шугамаар явдаг гэж үзээд өнгөц нойр, гүн нойр, зүүдний нойр гэж үечилж үзэх нь бий. Угтаа энэ бүгд нь хэрэв та хангалттай их унтаж амарсан хэдий ч сайн амарч чадсан мэдрэмжгүй хэвээр байвал нойрсох процесс бүрэн хангагдахгүй байна гэж ойлгох хэрэг юм. Огт унтахгүй байвал ярих юм бүр байхгүй нь ойлгомжтой.

       Өөрөөр хэлбэл, хүний биеийн эд эс бүрэн амрах хэмжээнд буюу гүн нойрны түвшин хүртэл амарч чадахгүй байна гэдгийг илэрхийлж буй хэрэг юм.

Гүн нойронд орж чадахгүй үргэлжилсээр байвал:

        -  Өлөө сэрэхэд бие хүнд болох

        -  Босч чадахгүй байх 

     -  Ядарсан мэдрэмжтэй байх гэх мэт хүндрэлүүд илэрсээр байх ба энэ нь таны бие хангалттай зөв нойрны хэмнэл нэхэж буйгаа илэрхийлсээр байгаа хэрэг. Нойр хүрэхгүй байхаас гадна "нойр ихэдвэл өвчин болно" гэж олны ярьдаг үг үнэн билээ.

       Нойргүйдлийн эмгэгтэй удаан явбал түүнээс үүдэлтэй ядаргаа эргээд тархинд нөлөөлж, биеийг удирдах, хянах үйл явцыг алдагдуулах сөрөг үр дагавартай байдаг.

     Иймд үргэлж нойр хүрэх, их унтаж байгаа маань сайн гэсэн буруу ойлголттойгоор явсаар нойрны буруу хэмнэлд орох, цаашлаад архаг ядаргаанд хүрэхээс сэргийлж, анхаарч байх нь зүйтэй юм.

       Тоолгүй явсаар ихэнх тохиолдолд нойр ханахгүй байх, нойроо хэрхэн сэргээх вэ гэсэн асуудалтай болсон хүмүүс цөөнгүй байдаг ба сайн амралт ч болохгүй бие, сэтгэлийн хувьд архаг ядаргаанд хүрдэг нь хэцүүхэн хэрэг юм.




Нойргүйдлийн эмчилгээний багцын мэдээлэлтэй энд дарж танилцана уу.


Нүүр хуудас

Холбоо барих +976 7718 8888