Аливаа амралтыг сонгоход багачууд маань тухтай байж чадах эсэх нь ихээхэн чухал байдаг шүү дээ. Амрагч хүүхдүүдийн маань аль хэдийн үйлчлүүлэх дуртай болоод буй үйлчилгээнүүдээс хуваалцаж байна.

1. ХҮҮХДИЙН БАРИА

Бие махбодийн өөрийгөө эдгээх, нөхөн төлжүүлэх, чадвар боломжийг ашиглаж эмгэг өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, нөхөн төлжүүлэх үр нөлөөтэй ба зөөлөн тосон иллэгт умбан амрахдаа хүүхдүүд маань их дуртай байдаг билээ. 

    2. ДАВСАН АГУЙ ЭМЧИЛГЭЭ

    Давсан мананцар, сөрөг аэроионуудаар амьсгалах орчинг үүсгэж цэрийг шингэлж, цэр ялгаралтыг сайжруулан, амьсгалын замыг чөлөөтэй болгох, үрэвслийг намдаах, дархлалыг дэмжих үйлчилгээтэй ба харшил, нойргүйдэл, арьсны эмгэгт мөн эмчилгээний эерэг үр нөлөө үзүүлнэ.

    Давсан агуй нь том хүн ба хүүхдийн өрөөний сонголттойгоор үйлчилж байна. 

    3. УТЛАГА ЭМЧИЛГЭЭ


    Амьсгалын дээд замын салстын үйл ажиллагааг сэргээх, өвдөлт намдаах үйлчилгээтэй.

    4. АМНЫ ХӨНДИЙН РАШААН ШҮРШҮҮР ЭМЧИЛГЭЭ


    Амны хөндий, гүйлсэн булчирхайн өвчин үүсгэгч бактер нянгаас сэргийлж шүд хорхойтолт, үрэвсэл эмгэгийг багасгах ач тустай.

    5. РЕСТОРАН


    Бүх насны хүний бие махбодийн тамир тэнхээ, эрүүл мэндийг дэмжих, хайр халамж шингэсэн шим тэжээллэг хоолоор ресторан үйлчилдэг билээ. 

    6. КОФЕ ШОП

    Дуртай кофе, уух зүйлээ амтлахаас гадна тв үзэх, ажил, хичээлээ ч хийх боломжтой.

     
    7. МИНИ КИНО ТЕАТР

    15-20 хүний суудлын багтаамжтай мини кино театр нь амрагч хүссэн кино үзвэрээ тоглуулан үзэх таатай орчныг бүрдүүлсэн болно. 


    8. ШИРЭЭНИЙ ТЕННИС

    Амрагчдын эрүүл мэнд, эрч хүч, амралт чөлөөт цагт тусгайлан зориулав.

    9. НОМЫН САН

    Хан Хужирт цогцолборт амрагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой уншлагын танхим нь эрүүл мэнд, шинжлэх ухаан, танин мэдэхүй, утга, уран зохиол болон хүүхдийн ном зохиолын урын сантайгаар үйлчилдэг.

    10. ТОГЛООМЫН ХЭСЭГ

    "Бугандай" тоглоомын өрөө бол бяцхан амрагчдын хөгжилдөх хамгийн дуртай хэсгүүдийн нэг бөгөөд шинэ найз нөхөдтэй болох зугаатай хэсэг юм.

    11. УСАН БАССЕЙН

    Том хүн болон хүүхдийн бассейн, саун, жакуз үйлчилгээг цогцоор шийдэж өгөв.


            Сурагчдын амралт
            Гэр бүлийн амралт.

            




    Захиалга, мэдээллийн утас: 7718-8888 | 24/7  

    Нүүр хуудас

    Холбоо барих +976 7718 8888