Хүүхэд ядаргаанд ордог.

        

         Ядаргаа нас ялгахгүй тул бага, дунд насны төдийгүй нялх хүүхдүүд хүртэл ядаргаанд ордог. 

      Харин тэд өөрсдөд нь юу тохиолдсоныг бидэнд хэлэх битгий хэл ядарч байгаагаа ч өөрсдөө мэдэхгүй тул томчуудын анхаарал, халамж маш хэрэгтэй юм.

Тэгвэл таны хүүхэд ядаргаагаар шаналж буй эсэхийг хэрхэн мэдэх вэ?

        Хүүхэд ядаргаанд орвол дараах шинж тэмдгүүд түгээмэл илэрдэг тул эцэг, эх, асран хамгаалагчид ажиглаж байх нь буруудахгүй юм.

  •         -    Ихээхэн мэдрэмтгий байх агаад ээжийнхээ хамт байхыг шаарддаг.
  •         -    Зан төлөв өөрчлөгдөж уурлаж, ердийнхөөс удаан бөгөөд шалтгаангүйгээр уйлна.
  •         -    Сахилгагүй болж, үгэнд орохгүй өөрийнхөөрөө зөрүүдлэх нь нэмэгдэнэ.
  •         -    Хоол идэх дургүй болох ба ойр ойрхон хооллох хэрэгтэй болно.
  •         -    Ядарч, сульдах, биеийн эрч хүч нь буурч гунигтай байхад хүрнэ.
  •         -    Нүдээ анивчих, гараа савчих, ширээ тогших зэрэг ухамсаргүй үйдлүүд ихэснэ.
  •         -    Шөнийн цагаар хэд хэдэн удаа сэрдэг болох зэргээр нойрны асуудалд хүртэл орж эхэлдэг.

Ядаргааг тоохгүй орхиж болох уу?

       Өмнөх нийтлэлүүдэд өгүүлсэнчлэн аль ч түвшний ядаргааг тоохгүй орхиж болохгүй. Ердийн үеийн ядаргааг шим тэжээлтэй хоол хүнс, цэвэр агаар, дасгал хөдөлгөөн хийх зэргээр тайлж болох ба хэрэв өөрсдийн өдөр тутмын аргаар илааршуулж чадахгүй бол цаашлаад архаг ядаргааг бий болгох үр дагавартайг анхаарууштай юм.

     Архаг ядаргаанд хүрвэл бага насны хүүхдийн ядаргаа ч мөн адил олон өвчний эх үүсвэр болох тул даван туулах арга замуудыг төлөвлөж эхлэх хэрэгтэй.

        Магадгүй өөрийн авч буй арга хэмжээнд төдийлөн итгэлгүй байвал мэргэжлийн үйлчилгээг зорих нь үр дүнтэй байх болно.



Захиалга, мэдээллийн утас: 7718-8888.

#ЯДАРМААРГҮЙ_БАЙНА!

Нүүр хуудас

Холбоо барих +976 7718 8888