Өвлийн жавар буурч, нарны илч аажмаар нэмэгдсээр цас мөс хайлж, газар гэсэн газрын дотоод бүлээн уур дээшилж түүний нөлөөгөөр цэцэг ногоо урган байгаль дэлхий ногоон дээлээ өмсдөг урин хаврын улиралдаа хүн бүр дуртай билээ.

Хаврын ядаргаа гэж чухам юу вэ?

      Хоног сунаж өдөр уртсаад, байгаль дэлхий сэргэж, өнгөө засахтай зэрэгцэн хүн байгаль хоёр хүйн холбоотойн учир улирал солигдох завсрын үеийн нөлөөгөөр бид хаврын ядаргаа гэж нэрлэгддэг зүйлийг том багагүй бүгд давж туулах болдог. Өөрөөр хэлбэл, энэ нь ядаргаа болон хаврын улирал хоёрын хавсарсан утга холбогдлын тухай ярьж буй юм.

Тухайлбал:

  •        -   Температурын өөрчлөлт
  •        -   Нарны илч, туяа, гэрлийн хэмжээний нөлөө
  •        -   Өдөр уртсах зэрэг нь бие махбодод дааврын өөрчлөлт оруулж буйтай холбогдон “Хаврын ядаргаа” хэмээх ойлголтод биднийг хүргэдэг байна.

Товчхондоо, улирал солигдох үеийн нөлөөлөлтэй холбогдон бие махбодь, сэтгэлийн хүч чадал буурах үед бидний хэлж заншсанаар хаврын ядаргаа бий болдог.

Хаврын ядаргаа хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

       Ядаргааны шинж тэмдэгүүд, сул дорой байдал, нойрмог мэдрэмжийг давахын тулд хүний бие махбодь ихээхэн хэмжээний энерги зарцуулж улмаар хаврын ядаргаа нь бие махбодь шинэ цагт дасах хүртэл үргэлжлэхэд хүрдэг. Иймд энэ цаг үед зөв сайн амралт хамгийн их хэрэгтэй.

       Хэрэв тоохгүй орхиод байвал өдрийн турш сульдаж, нурамгар байхаас гадна өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхэд улам бэрхшээлтэй болж ирдэг.

        Байгаль дэлхий өнгө төрхөө засаж байгаан адилаар хүн та биеийн тэнхээ, эрч хүчээ сэргээн дэмжихээ бүү орхигдуулаарай.



 

Захиалга, мэдээллийн утас: 7718-8888.

#ЯДАРМААРГҮЙ_БАЙНА!

Нүүр хуудас

Холбоо барих +976 7718 8888