Бидний тухай
- Нүүр хуудас
- Бидний тухай
ХАН ХУЖИРТ ЦОГЦОЛБОР
Тансаг зэрэглэлийн зочид буудал, дээд зэрэглэлийн эмчилгээ сувилгаа, алжаал тайлах нөхцөл бүрдсэн Спа үйлчилгээний хэсэг, интернет орчин, өндөр зэрэглэлийн ресторан лоунж, амралт чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх төрөл бүрийн үйлчилгээ, кино театр, хүүхдийн тоглоомын өрөө, фитнес танхимууд танд үйлчлэх болно.
Бид үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид нийцүүлэн үйлчилгээний 121 өрөө, нэг дор 240 амрагч хүлээн авах хүчин чадалтай 5 блок бүхий 14,182 м2 талбайтай 5 давхар үйлчилгээний байгууламж, эмчилгээ сувилгааны 2 блок танхим зэрэг хэрэглэгчдийн сэтгэл ханамжид бүрэн нийцсэн цогцолборыг танд танилцуулж байна.
ДОМОГ ОРШВОЙ
Өвөг дээдсийн ерөөлтэй, өврийн сайхан хангай дахь Хужирт нутгийн зон олон заан мэт налайх Гуа хайрхан, барс мэт хүглийх Холбоо хайрхан, луу мэт дүнхийх Мойлт уул, хангарьд мэт сүрлэг Шивээт өндөр хайрханыхаа энгэрт өнө мөнхөд, өнөд жаргаж ирсэн билээ.
Домог сэрж, түүх амилах эртний сударт дөрвөн хүчтэнээр хамгаалуулсан энэ л нутгаас түмэн олонд тустай чандмань эрдэнэ ундарч, хотол олноороо элэг бүтэн, энх амгалан жаргах болно хэмээсэн буй. Энэхүү энхжингийн орноо газрын шим, усны тунгалаг, өвсний сорыг дагасан бугын сүрэг өнө эртнээс идээшлэн нутаглаж ирсэн байдаг. Нэгэн удаа, дөрвөн хүчтэн уулаар хамгаалуулсан булгийн эхэнд шархдаж доголсон буга өглөө бүхэн ирж, хөлөө дүрэн хэвтэхийг нутгийн гярхай анчин Шунхлай өвгөн ажиглажээ.
Тэрбээр уг содон үзэгдлээс төд удалгүй бугын хөл бүрэн илааршиж, дэгдэн давхихыг үзээд нутаг усныхандаа хэлснээр тус булгийг “Шунхлайн рашаан” хэмээн нэрийдэн, анагаах увидас чанар нь ам дамжин түгэж домог болсон түүхтэй.
Ийнхүү домогт өгүүлсэн чандмань эрдэнэ лугаа ундрах Хужиртын рашаан, шидэт шаврыг өнө эртнээс эдүгээ хүртэл нутгийн зон олон төдийгүй, хол ойрын аянчин гийчид сүсэглэн хүртэж, аливаа өвчнөө анагаасаар байгаа билээ.
Холбоо барих +976 7718 8888