Ядаргаа гэхээр ихэнх хүмүүс төдийлөн тоохгүй, амьдралд байдаг ердийн зүйл мэт хүлээн авах хандлага бий. Гэтэл ердийн үедээ ядаргаа нь байдаг л зүйл мэт боловч шинж тэмдэг арилахгүй үргэлжлээд байвал "архаг ядаргаа"-нд хөтөлдөг.

      Угтаа ердийн ядаргаа хэмжээнээс хэтрэх буюу архаг хэлбэртээ орвол эрүүл мэндэд ихээхэн хор хохиролтой төдийгүй олон өвчний эх үүсвэр болдог гэдгийг салбарын мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм.

Архаг ядаргаа гэж юу вэ?

      Архаг ядаргаа нь жилийн аль ч цаг үед тохиолдож болох ба бие бялдрын болон оюун санааны хувьд ихээхэн сулруулдаг. Өдөрт та ердөө 5 хувь ядарлаа гэж үзвэл хооллож ундлан, унтаж амраад 4 хувийг нь тайлж, 1 хувийг нь үлдээгээд байхад л цаашдаа архаг ядаргаа болох боломжтой.

Архаг ядаргаатай үед илрэх шинж тэмдгүүд:


    Бие махбодын шинж:

  •     -   Амархан ядрах, тамир тэнхээ тасрах
  •     -   Амрах үед ядаргаа тайлагдахгүй байх
  •     -   Ажлын ялимгүй ачаалал даахаа болих, эхэлсэн ажлаа гүйцээж чадахгүй байх
  •     -   Биеийн эрч хүч сэргэлэн цовоо байдал алдагдах
  •     -   Нойр хямрах, шөнийн цагаар сайтар унтаж чадахгүй мөртлөө өдөржин нойрмоглох
  •     -   Толгой өвдөх, толгой эргэх
  •     -   Зүрх дэлсэх, даралт хэлбэлзэх
  •     -   Шөнө хөлрөх, гар хөл хүйтэн оргих
  •     -   Булчин, үе мөчөөр өвдөх
  •     -   Хоол хүнсний бүтээгдэхүүн болон бусад зүйлд харшламтгай болох
  •     -   Ходоод гэдэсний хямрал (өтгөн хатах эсвэл гүйлгэх, ходоод өвдөх, дотор муухай оргих)
  •     -   Нүд гэрэлд хэт мэдрэг болох, нүд бүрэлзэх, нүд өвдөх

    Оюун сульдлын шинж:

  •     -   Ажлын чадвар бүтээмж нь буурах
  •     -   Оюуны хүч шаардсан ажил хийхэд амархан ядарч сульдах
  •     -   Анхаарал сарнимтгай тогтворгүй болох
  •     -   Мартамхай болох
  •     -   Сэтгэн бодох чадвар буурах
  •     -   Сэргэлэн биш дүйнгэ болох

    Сэтгэл санааны шинж:

  •     -   Сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй, амархан уйлах, гомдох, амархан баярлах
  •     -   Биеэ барих чадвар буурах, уур уцаар ихсэх
  •     -   Гэрэл гэгээ, дуу чимээнд мэдрэг болох
  •     -   Сэтгэл түгших тайван биш болох, сэтгэлээр унах
  •     -   Биеэ чагнамтгай болох гэх мэт нь түгээмэл илэрч болно.


     Товчхондоо, өдөр тутамдаа ядаргаа мэдэрдэг болсоор аажимдаа ямар ч хүсэл тэмүүлэлгүй, ядарсан, сул дорой, анхаарал төвлөрүүлэхэд бэрхшээлтэй болсон байдаг. Энэ мэдрэмж цаг хугацааны явцад тогтмол бөгөөд удаан үргэлжлэх тохиолдолд бид архаг ядаргааны түвшинд анхаарах хэрэгтэй болж буй юм.



Захиалга, мэдээллийн утас: 7718-8888.

#ЯДАРМААРГҮЙ_БАЙНА!

Нүүр хуудас

Холбоо барих +976 7718 8888