Өөрийгөө гаргуунд нь гаргаад завгүй амьдралаар амьдарсаар байна уу? 

        Ажил, карьер хэдий чухал ч хэсэгхэн завсарлага авч өөрийгөө амраах нь амьдралын нэгэн чухал хэрэгцээ билээ. Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг гэсэн яриа орчин үед эсрэгээрээ болжээ. Харин хэлж ирдгийг бид анзаардаггүй, техник хэрэгсэл ч байсан амрах цагтай байдаг шиг яс махнаас бүрдсэн бидний бие махбодод юу юунаас илүү амралт хэрэгтэй.

Ажил хийснээр бидний амьдралын чанар дээшилнэ. Харин амарснаар бидэнд юу ирэх вэ?

  •    -   Амралт зүрхний шигдээсийн эрсдэлийг бууруулдаг. 

      Ачаалалтай амьдралаас зайлсхийж дотно хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх нь зүрхний шигдээсийн эрсдэлийг эрэгтэйчүүдэд 30 хувь, эмэгтэйчүүдэд 50 хувь хүртэл бууруулдаг. Амралтаа төлөвлөөрэй бие тань танд талархах болно.

  •    -   Амралт таны бүтээмжийг өсгөнө. 

      Судалгаанаас үзэхэд амарч чаддаг ажилтнуудын жилийн эцсийн гүйцэтгэл амраагүй ажилтнуудаас 10% илүү байдаг. Амралтаа авдаггүй ажилтантай харьцуулахад амарч чаддаг ажилтан илүү бүтээлч бөгөөд тогтвортой байж чаддаг. Удирдлагууд анхааралдаа авахад гэмгүй шүү.

  •    -   Амралтын адал явдал байгалийн энергийг танд өгнө. 

       Шинэ зүйл олж мэдэх эсвэл ямар нэгэн сонирхолтой зүйл хийх үед таны тархинаас нейротрансмиттер буюу дофамин даавар ялгаран өөдрөг мэдрэмжийг төрүүлдэг. Өдөр тутмынхаа энгийн ажлаас чөлөө аваад байгальд гараарай.

  •    -   Амрах завгүй ажиллаад л байвал тархи тэр байдалдаа дасаж эхэлдэг. 

     Мэдрэлийн эмч нар зөвлөхдөө тайвшрах мэдрэмж төрүүлдэг мэдрэлийн холбоосууд ашиглагдахгүй хэт удвал ажиллагаа нь улам сулардаг гэдэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энгийн үед ч тархи тайвшран амрах горимд шилжих нь хэцүү болж эхэлдэг. Тархины мэдрэлийн холбоосуудаа хэвийн байлгая гэвэл амраарай.

      Дээр дурьдсан амралт зугаалгын сэтгэцийн болон бие махбодод үзүүлэх ашиг тусыг мэдсэний дараа Европын орнуудын иргэд урт наслалттай, эрүүл мэндийн зардал бага байдгийн шалтгааныг харж болохоор байна. 

       Жилдээ дор хаяж 30 хоногийг чанартай амралтад зориулах нь таныг урт наслуулах үндэс болно. Эрүүл саруул урт наслахын тулд сэтгэл зүйгээ амар амгалан байлгаж чанартай амарч байхыг зөвлөе. 

      Амралт таны амьдралыг бүхэлд нь аз жаргалтай болгоно. Чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэх тусам амьдралдаа улам сэтгэл хангалуун болдог.

Нүүр хуудас

Холбоо барих +976 7718 8888