2022 ОНЫ ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА
- Нүүр хуудас
- Мэдээ мэдээлэл
- 2022 ОНЫ ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ БАЙГУУЛЛАГААР ШАЛ...
"Хужирт Тур" ХХК нь Өвөрхангай аймгийн шилдэг татвар төлөгч байгууллагаар дахин шалгарлаа. Манай компани үйл ажиллагаагаа эхлүүлээд 5 жилийн түүхийг бүтээж байгаа хэдий ч 2020, 2021, 2022 онуудад дараалан аймгийн шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарч байна. Корона вируст халдварын хөл хорионы үед үйл ажиллагаа бүрэн зогсож байсан хэдий ч бид Монгол улсын татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж үүргээ биелүүлж ирсэн.
Монгол улсын төрийн санг бүрдүүлэн, улс орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй энэ үйл явдалд биднийг сонгон үйлчлүүлдэг үйлчлүүлэгч та бүхний хувь нэмэр их билээ. "Хан Хужирт" амралт, рашаан сувиллын цогцолборыг зорин ирдэг нийт үйлчлүүлэгч нартаа талархлаа илэрхийье.
Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ.