Үндсэн эмчилгээний багц


Хан Хужирт цогцолборыг зорин үйлчлүүлж буй хэн бүхний цаг хугацаа, нөхцөл боломжид уялдан эмчилгээний багцын сонголт харьцангуй уян хатан байна.  


Үндсэн эмчилгээний багц: 

Үйлчилгээ: зочид буудал, буфет ресторан, рашаан, шавар, физик, хөдөлгөөн заслын эмчилгээ, урамшууллын бүтэн биеийн бариа орно. Уг багцын хувьд үйлчлүүлэгч 7, 10, 14, 21 хоногийн сонголт хийн эмчилгээний хөтөлбөр төлөвлүүлэх боломжтой.



Wellness багц: 

Үйлчилгээ: зочид буудал, буфет ресторан, сонгох эмчилгээний хэсгээс өдөрт 5 эмчилгээ орно. Уг багц нь курсын заалтгүй учир үйлчлүүлэгч хэдэн ч хоног идэвхижүүлэх боломжтой.   

                                                           
Нойргүйдлийн эмчилгээний багц: 

Үйлчилгээ: зочид буудал, буфет ресторан, электросон эмчилгээ, рашаан ванн, бүтэн биеийн зөөлөн бариа, зүү/ төөнүүр/ хатгуур эмчилгээний аль тохирох, парафанго эмчилгээ орно. Уг багц нь курсын заалтгүй учир үйлчлүүлэгч хэдэн ч хоног идэвхижүүлэх боломжтой.

Үйлчилгээний үнийн мэдээллийг энд дарж харна уу.