Хурлын танхим & Бизнес уулзалт

     Лед дэлгэц, хөгжим аппаратур, гэрэлтүүлэг, микрофон техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон ба өндөр хурдны интернет орчин бүхий хурлын том, жижиг танхимаас өөрийн хэрэгцээнд тохируулан амрангаа, ажлаа ч мөн амжуулах боломжийг бид бүрдүүллээ.

      Нэг дор 100 гаруй хүн хүлээн авах хүчин чадал бүхий хурлын том танхим нь бүх төрлийн хүлээн авалт, баяр ёслол, олон улсын болон албан байгууллагын хурал, семинар төлөвлөх, зохион байгуулах боломжтой.