Сувиллын гам, дэглэм
- Нүүр хуудас
- Зөвлөгөө, санамж
- Сувиллын гам, дэглэм
Сувиллын гам, дэглэм
Сувиллын гам нь эмчилгээний үр дүнг урт хугацаанд хадгалан барих зорилготой ба эмчлүүлэгчийн нас, биеийн онцлог, хэрэгцээнээс үүдэн харьцангуй янз бүр байдаг.
Рашаан, шаврын сувиллын эмчилгээнд нийтлэг барих дэглэм нь:
1. Нэвт салхинд цохиулж болохгүй
2. Даарах, бороо усанд норох, хүйтэн юм барих, хүйтэн усанд орж болохгүй
3. Цусны даралт тогтворгүй хүн эмчийн зөвлөсөн эмийг тогтмол ууж байх
4. Сахарын эмгэгтэй бол сахар бууруулах эм уух, сахарын түвшинг өглөө, оройд байнга хянах
5. Нүдний даралттай хүн тохирох нүдний дусаалга тогтмол хэрэглэх
6. Эмчилгээний явцад болон дараа толгой эргэх, дотор муухайрах, архаг өвчин сэдрэх шинж тэмдэг илэрвэл эмчид хандах зэрэг болно.
Эмчийн зөвлөсөн гам дэглэмийг эмчлүүлэх явцад болон түүний дараа 21 хоногоос багагүй хугацаанд мөрдөнө.