Рашаан сувиллын эмчилгээг курсээр авдгын учир

Эрдэс минералиуд ба бие эрхтэн

Нүүрсхүчлийн ба хүхэрлэг шүлтийн рашаан биеийн гадаргуудаар эмчилгээнд хэрэглэгдэх нөхцөлд наанадаж тухайн хүний арьсны өнгө бага болон ихээр улайж ирдэг ба энэ нь тухайн рашаан усанд агуулагдаж буй эрдэс минералиуд нь арьсны нүх сүвээр нэвчин, цусны урсгалд нэвтрэн орж бүх эрхтхэн бие махбодоор тархан буй хэрэг тул төв мэдрэлийн системд юуны урьд нөлөөлдөг хэрэг юм.

Төв мэдрэлийн системд үзүүлэх нөлөө ба биеийн шинж

Халуун рашаан эмчилгээ нь хийгдэж эхлээд анхны үе ба эхний хоногуудад бие организмд, ялангуяа төв мэдрэлийн системд химийн болон физикийн нөлөө нь хүчтэй цочрол (реакц) өгч болдог бөгөөд үүнээс үүдэн өвчин, эмгэг хүндрэх мэт байдал ажиглагдан, шинж тэмдэгүүд мэдэгдэж болдог.

Энэ нь рашаан, шаврын найрлага уг өвчинд хүрч үйлчлэн, өвчнийг сэдрээн хөндөж буй хэрэг хэмээн тайлбарлаж болох ба эмчилгээг үргэлжлүүлсэн дараах хоногуудаас үүссэн өвчин намжин илаарших онцлогтой.

Эмчилгээг өөрсдийн дур зоргоор төлөвлөж болохгүй

Ийнхүү биед хүрч үзүүлэх нөлөө хүчтэйн учир рашаан, шавар сувилал эмчилгээг өөрсдийн дур зоргоор төлөвлөж болохгүй бөгөөд мэргэжлийн эмч хүртэл тухайн хүнийхээ биеийн байдлыг нарийн сайн шинжсэний үндсэн дээр эмчилгээний хөтөлбөрийг төлөвлөн, эмчилгээг эхлүүлж гэмээн үр дүнтэйгээр дуусгах нөхцөл бүрддэг.

Өвчин зовлонгоос түргэн салгах, түүнээс урьдчилан сэргийлэх нэгэн сэтгэл

Ерөөс өвдсөн нэгэн төдийгүй түүнийг эмчлэх эмч хүртэл өвчин зовлонгоос түргэн салгах, түүнээс урьдчилан сэргийлэхэд сэтгэл тавин байх нь үнэн бөгөөд нэгэнт тийм бол сувиллын зохих зарчмыг хэн ч зөрчиж болохгүй нь тодорхой хэрэг билээ.

Нүүр хуудас

Холбоо барих +976 7718 8888