Нойр ба нойргүйдлийн тухай өгүүлэхүй
Нойр гэж юу вэ


Энгийн үгээр хэлбэл, бид сэрүүн байх үед биеийн эсүүд тухайн өдрийн энергиэ ашиглан дуусгадаг ба нойрсох процесс бол бидний ДНХ нөхөгдөж, бие махбодь дараагийн өдөртөө бэлтгэх физиологийн зайлшгүй үйл явц юм. Таны насны онцлог болон бусад хувийн онцлогоос хоногт хэдэн цаг унтаж амрах хэрэгтэй болох нь шалтгаалж байдаг.


Нойргүйдэл гэж юу вэ?

Нойргүйдэл гэдэг нь нойрсох явц, нойрны үргэлжлэх хугацаа, сэрэх үйл ажиллагаа алдагдаж байгаатай холбоотой гарч ирдэг эмгэг бөгөөд унтаж чадахгүй нойр хулжих, эсвэл унтаж байгаад гэнэт цочиж сэрэх, шалтгаангүй эрт сэрэх зэрэг нь нойргүйдэлд багтдаг.

Нойргүйдэх эмгэг хэнд тохиолдох вэ?

Ямар ч насны хүнд тохиолдох боломжтой ба хүн амын дунд хамгийн их тохиолддог эмгэг юм.
Хүүхдийн нойргүйдэл гэж байдаг. Хүүхдүүд стрессдсэн гэдгээ ч мэдэхгүй, тайлах аргаа ч мэдэхгүй, түүнийгээ илэрхийлж чаддаггүй. Гэтэл багаасаа нойргүйдсэн хүүхдүүд анхаарал төвлөрөл муутай болдог.

Нойргүйдэлд хүргэдэг шалтгаан, нөхцөлүүд

Нойргүйдэл нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг бөгөөд мэргэжлийн зүгээс анализ хийгдэж шалтгааныг тодорхойлдог. 

Нойгүйдлийг хэрхэн эмчлэх вэ?
. Эмчлэхгүй явснаар ямар үр дагаварт хүрч болох вэ?

Нойргүйдсэн тохиолдолд юун түрүүнд:

✅  Мэргэжлийн байгууллага, эмчид хандах хэрэгтэй.
✅  Нойргүй хонож байна, яаж унтах вэ гэсэн бодлоосоо хамгийн түрүүнд салах хэрэгтэй. 
✅  Аль болох агаарт гарах, бариа, иллэг хийлгэх, бүлээн баннанд суух, сүү уух зэрэг нь нойр хүргэх ердийн энгийн аргад ордог.
✅ Техник технологит цензур тавь. Гар утсыг байнга шалгаж, мэдээлэл хүлээж аваад байхаар хүний тархины эд эс байнга идэвхитэй ажилладаг. Та тархиндаа амрах боломж олгодог байх хэрэгтэй. 
✅  Нойрны хямралтай удаан явах нь сэтгэцийн эрүүл мэндэд ч нөлөөлөх боломжтой. 


Өчигдөр унтаж чадаагүй гэдэг нь өнөөдөр эсвэл маргааш унтаж чадахгүй гэсэн үг биш. Харин өөртөө онош тавьж, дур мэдэн эм хүртэхээс урьтан мэргэжлийн үйлчилгээнд гараа сунгах нь хамгийн зөв шийдэл юм.


 "Нойргүйдлийн эмчилгээний багц" үйлчилгээний мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.