Намрын амралт яагаад чухал вэ?
- Нүүр хуудас
- Мэдээ мэдээлэл
- Намрын амралт яагаад чухал вэ?
Зуны улирал дуусаж намрын налгар өдрүүд хэдийн иржээ. Хүн бүрийн амралт ч дуусаж дор бүрнээ хичээл ажилдаа орж байгаа энэ өдрүүдэд ажил ажил гэж гүйсээр нэг л ядарсан мэдрэмжтэй байгаад байна уу? Улирал солигдохтой холбоотой хүний биеийн өөрчлөлтүүд мөн амралтын ядаргаа арилаагүйтэй холбоотой биеийн эрч хүч буурах зэрэг асуудлууд гардаг. Дулаанаас хүйтэн, хүйтнээс дулаан руу шилжих явцад хувцаслалт, хоол хүнсний байдлаас хамаарч дэглэм алдах, дархлаа муудсанаас үүдсэн өвчлөлд өртөмтгий болдог.
Намрын улиралд биеийн дархлаа муудахад ханиад томуу, ядаргаа, бөөр нуруу, үе мөчний өвчлөлд өртөмтгий болдог. Жишээлбэл арьс хуурайших, үс унах, нойрмоглох, илчлэг ихтэй хоол хүнс ихээр хэрэглэх, сэтгэл санаа хямрах, ханиад томуунд өртөмтгий болох гадаад орчны хэмийн өөрчлөлт нь биед цочрол үүсгэж, арьсан дахь эрдэс бодисын тэнцвэрийг алдагдуулснаас хуурайшилт явагддаг зэрэг өөрчлөлтүүд гардаг байна,
Ажлын ачаалал, стресс, түгжрэл, уур бухимдлаас түр ч гэсэн холдож байгальд алхан өөрийн сэтгэл санаа, эрүүл мэндээ дэмжих нь таны ирээдүйдээ оруулж байгаа том хөрөнгө оруулалт юм шүү. Та жилдээ нэг удаа өөрт хэрэгцээтэй үзлэгт хамрагддаг, сувилалд эмчлүүлдэг байгаарай.
Манай дээр санал болгох дархлаа дэмжих багцуудтай танилцан дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоос дээр дарж мэдээлэл аваарай.
Үндсэн эмчилгээний мэдээлэл авах- Шавар эмчилгээ
Эмчилгээний багцын мэдээлэлтэй энд дарж танилцана уу.