Зөвлөгөө, мэдээлэл

            Эрхэм танд тусгай онош бүхий өвчин эмгэг байдаг бол хяналтанд байдаг эмч, мэргэжилтнээсээ сайтар зөвлөгөө авч сувиллын үйлчилгээ авах, эсэх шийдвэрээ гаргаарай. Учир нь рашаан, шавар эмчилгээ нь хүний бие организмд үзүүлэх нөлөө хүчтэй, тусгай гам дэглэм барихыг шаарддаг, тэр хэмжээгээрээ үзүүлэх нөлөө, ач холбогдол их эмчилгээ юм.

           Мөн та бидэнтэй 7718-8888 утсаар холбогдон мэдээлэл авч, шаардлагатай бол манай эмч, мэргэжилтнүүдтэй ярилцан зөвлөлдөх боломжтой. Багцын үйлчилгээг идэвхижүүлсэн тохиолдолд дотор, уламжлалтын их эмчийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдах ба зөвхөн танд тохирсон эмчилгээний хөтөлбөрийг мэргэжлийн түвшинд төлөвлөх юм.

         Хэрэв та сувиллын эмчилгээ, үйлчилгээ авсан бол эмчийн зөвлөсөн гам дэглэмийг сайтар бариарай. Учир нь рашаан, шавар эмчилгээ нь үйлчилгээ авсны дараах тодорхой хугацаанд биед нөлөө, үйлчилгээгээ үзүүлсээр байдаг.

           Зөв сонголт, мэргэжлийн үйлчилгээ, чанартай үр дүнг үзүүлэх нь бид бүхний эрхэм зарчим билээ. Эрүүл биед, саруул ухаан оршино.

Нүүр хуудас

Холбоо барих +976 7718 8888