Биеийн хүчний ажил эрхэлдэг хүмүүс ажлын алжаалаа хэрхэн тайлвал зохих вэ

Хүний ажиллах чадварыг бүрэн хадгалах чухал нөхцлийн нэг бол хөдөлмөр амралтын хосолмол дэглэм юм. Энэ бол аль ч ажил мэргэжлийн хувьд чухал байх нь тодорхой.

Ажилд орохын өмнөх хөнгөн дасгал

1. Биеийн хүчний ажил хийдэг бол ажилдаа орохын өмнө хөнгөн дасгал хийж хэвшмэл тустай. Ингэснээр:

- амьсгал болон цусны эргэлт, хөдөлгөөний эвсэл сайжирч,
- анхаарал сэргэн
- хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх нөхцөл бий болж
- бэртэл гэмтлээс хүртэл сэргийлдэг тустай.

Зөв амьсгалж сурах

2. Аливаа дасгал хөдөлгөөн хийх тохиолдолд зөв амьсгалж сурвал сайн.

Зөв амьсгалахгүй байгаагаас үүдэн:
- богинохон сул амьсгал авахад хүрдэг ба мөн амаараа амьсгалаа авах нь уушгины агаар сэлгэлтийг хязгаарлаж байдаг.

Бусад чийрэгжүүлэлт

3. Биеийн хүчний ажил эрхэлдэг хүмүүс (ялангуяа уурхайн ажилчид) алжаал тайлах дасгал хөдөлгөөнийг бусад чийрэгжүүлэх үйлдэлтэй хамт хослуулж байх нь үр дүн өндөртэй.

Бусад чийрэгжүүлэх зүйл гэдэгт:

- наран шарлага
- агаар эмчилгээ
- байгалийн гаралтай эмчилгээ сувилгаа гэх зэрэг байж болно. 

Бие, сэтгэлийн эрүүл мэндийг бэхжүүлэх

4. Ажлын дараа анхаарлаа өөр зүйлд шилжүүлж бие, ухаанаа сэлгэж байх нь маш сайн.

Аливаа амьдралын зөв хэмнэл, чанартай сайн амралт гэдэг бол бие, сэтгэлийн эрүүл мэндийг бэхжүүлэх шилэгдмэл арга мөн.

Нүүр хуудас

Холбоо барих +976 7718 8888