Уул, уурхайн ажлын нөхцөл нь хүнд, агаарын бохирдол тоос шороо ихтэй, хортой нөхцөл болон чанга дуу чимээ, доргилт чичиргээний эрсдэлд өртөх нь их байдаг тул ууц нуруу хөших, үе мөч өвдөх, нойргүйдэх, харшил гарах, цус өтгөрөх гэх мэт өвчлөлүүд илэрч болдог. Рашаан болон шавар эмчилгээнд орсноор хөлсний булчирхайн сүв нээгдэн хөлрөх процесс явагдана, хөлсөөр дамжин биеэс хор гадагшилж, захын судас тэлж эд эрхтний цусан хангамж сайжирч, бодисын солилцоо идэвхжин цус шингэлэх үйлдэл үзүүлдэг.

6 сараас 1 жилийн хугацаанд 1-2 удаа рашаан шавар эмчилгээнд орж цусаа шингэлэн, бие махбодоо хоргүйжүүлэн, амьсгалын замаа цэвэршүүлж, булчин шөрмөсөө суллан эмчлүүлэхээс гадна тулгуур эрхтэний болон амьсгалын замын эмгэгээс урьдчилан сэргийлж дархлаагаа дэмжиж байхыг хүнд хортой нөхцөлд ажилладаг хүмүүстээ зөвлөж байна.

          Монголчууд бидэнд эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн “рашаан сувилал” – ын эмчилгээг орчин үеийн техник технологийн хөгжилтэй хослуулан эмчилгээний чанар, үр дүнг нэмэгдүүлэн ажиллаж байгаа нь манай давуу тал билээ.

Эмчилгээний багцийн танилцуулга:

Үндсэн багц эмчилгээ – Рашаан, шавар эмчилгээнд тулгуурлан физик болон биеийн тамир эмчилгээтэй хавсарч хийгддэг голлох эмчилгээний багц юм. 7 ба түүнээс дээш хоног эмчилгээ хийгдэнэ.

Велнэсс багц эмчилгээ - Уламжлалт болон орчин үеийн төхөөрөмжид суурилсан эмчилгээнүүдийг хослуулсан эрүүлжих, алжаал тайлах, эрч хүч сэлбэх цогц эмчилгээ юм. 5 ба түүнээс дээш хоног эмчилгээ хийгдэнэ.

Нойргүйдлийн эмчилгээний багц – Эмийн бус алжаал тайлах рашаан, бариа засал, уламжлалт эмчилгээнүүдийг Магнон – СЛИП аппаратын тайвшруулах эмчилгээтэй хослуулан бие махбодод цогцоор нь бүрдэл эмчилгээ хийдгээрээ давуу талтай. 5 ба түүнээс дээш хоног эмчилгээ хийгдэнэ.

Амьсгалын зам цэвэрлэж, уушги дэмжих эмчилгээний багц – Амьсгалын зам цэвэрлэх, үрэвсэл дарах, хөдөлгөөн, булчин сэргээх, амьсгал дэмжих, дархлаа сэргээх үйлчлэлтэй эмчилгээний багц юм. Хүссэн хоногоор эмчилгээг авах боломжтой.

          Хан Хужирт амралт рашаан сувиллын цогцолбор нь байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ хийдэг. Уг гэрээтэй байгууллагын ажилтнууд Хан хужирт цогцолборт амралт сувиллын үйлчилгээ авахдаа 10% хөнгөлөлт эдлэх ба 10, 11 сард гэрээ байгуулсан байгууллага нэмэлт 5% хөнгөлөлт эдлэх боломжтой болно.

              Ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулж ажилладаг хүн төвтэй байгууллагуудыг хамтын ажиллагааны гэрээ байгуулахыг урьж байна.

Нүүр хуудас

Холбоо барих +976 7718 8888