Нас ахимаг болох үед залуу үеийнх шигээ өөрсдийн хүссэн зүйлийг хийх хялбар биш болж ирдэг тул ахмад настнууд маань хийхэд хялбар бөгөөд эрүүл мэнд, амьдралын чанарт эерэг нөлөөтэй энгийн зүйлсээс хуваалцаж байна.

1. НОМ УНШИХ

Ном унших нь биеийн хүчтэй хөдөлгөөн хийхийг шаардахгүй ч үр дүнтэй идэвхтэй үйлдэл болдог. Тухайлбал,

  1. Ой санамжид сайнаар нөлөөлнө.
  2. Стресс бууруулна.
  3. Сайн нойр авахад тусална.

2. ПАЗЛ ЭВЛҮҮЛЭХ

Эвлүүлдэг тоглоом нь мөн л хүч шаардагдах хөдөлгөөн хийхгүй атлаа тархины үйл ажиллагааг дэмжиж, тайвширч төвлөрөх боломжийг олгодог.

3. ЦАХИМ ТОГЛООМ ТОГЛОХ


Гар утасны эсвэл компьютер тоглоомыг зөвхөн бага эсвэл залуу насны хүмүүс тоглох ёстой гэсэн зүйл байхгүй. Биеийн хүчтэй хөдөлгөөн шаардахгүйн дээр сэтгэл санааг өргөх хөнгөн тоглоом тоглох нь ахмадуудад маань ч тустай.

4. ДУУ ХӨГЖИМ СОНСОЖ, ХӨНГӨН БҮЖИГ ХИЙХ


Биеийн чилээ гаргаж, сэтгэл санааг юунаас ч илүү өргөж өгдөг идэвхтэй үйлүүдийн тоонд хөгжим, бүжиг зайлшгүй орох билээ. Хайртай аав, ээж, өвөө, эмээдээ дуртай дуу, хөгжмийг нь бэлтгэж өгөөрэй.

5. ГАДААХ ТАЛБАЙ, ЦЭЦЭРЛЭГЭЭР САЛХИЛАХ


Нас, биеийн онцлогоос болж өмнө хийж чаддаг байсан зүйлээ чадахгүй болсон байлаа ч та бүхний хөгжилдөх боломж хэзээ ч хязгаарлагдахгүй.

        Агаар салхинд гаръя!
        Амарч сувилуулъя!
        Ахмадын баярын урамшуулал үргэлжилж байна. 




Захиалга, мэдээллийн утас: 7718-8888 | 24/7  


Нүүр хуудас

Холбоо барих +976 7718 8888