Ахмадуудад зориулсан арван таван хувь
Хан Хужирт амралт, рашаан сувиллын цогцолбор нь 50 дээш насны ахмадуудад зориулсан эмчилгээний багц, зочид буудлын үйлчилгээний үндсэн үнээс -15% урамшууллыг зарлаад байна. 


      Урамшуулалд хамрагдахын тулд 2019.09.01-2019.11.01-ны хооронд захиалга өгч, урьдчилгаа 50 хувь байршуулан захиалгаа баталгаажуулсан байхад хангалттай бөгөөд энэ нь урамшууллын үнээр захиалга өгөх боломж бүхий хугацааг илэрхийлэх учир тус хугацаанд амрах хэрэгтэй гэсэн утга биш юм. Өөрөөр хэлбэл, та өгөгдсөн хугацаанд амжиж хямдралтай үнээр захиалга өгсөн бол дараа нь өөрийн боломжит хугацааг төлөвлөн, амарч болох юм. 

Урамшуулалд хамаарах үйлчилгээний хувьд:

1. Сувиллын үндсэн багц (рашаан, шавар, физик, хөдөлгөөн заслын үндсэн багц эмчилгээ, өдрийн 3 хоол, буудлын үйлчилгээ),

2. Wellness багц (нэмэлт эмчилгээний хэсгээс өдөрт 5 эмчилгээ, өдрийн 3 хоол, буудлын үйлчилгээ)

3. Нойргүйдлийн багц (нойргүйдлийг эмчлэх электросон эмчилгээ, уламжлалт эмчилгээ, рашаан эмчилгээ, парафанго эмчилгээ, өдрийн 3 хоол, буудлын үйлчилгээ) зэрэг багц үйлчилгээнүүд болон багц идэвхижүүлэхгүй амрах тохиолдолд зочид буудлын үйлчилгээний үнийн дүнгээс -15% хөнгөлөлт эдлэх боломжтой.



Үйлчилгээ, үнийн талаарх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
                   
 

Нүүр хуудас

Холбоо барих +976 7718 8888